Нийгмийн хариуцлага
2021 оны хавар элсэн шуурга болж Сумын айлуудын хашаа элсэнд дарагдсаныг бусад олборлогч уурхайнуудтай хамтран техник гаргаж, элсийг чөлөөлөх ажлыг гүйцэтгэв.
Дэлгэрхангай сумын хог хаягдлын цэг дээрх хур хогийг түрж цэвэрлэх ажлыг 2 жилд нэг удаа, сумын дулаан хангамжийн зуухны хаягдал үнсийг зөөхөд техник гарган ажиллаа.
Ойр орчмын малчдын өвөлжөөний хөрзөнг ковшоор хусаж цэвэрлэхээс гадна, малчдаас цагаан идээ, хүнсэнд мах махан бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингэсэн үнээр худалдан авдаг бөгөөд, техникийн ажилчид мотоцикл, бага оврын техник хэрэгслийх нь засвар үйлчилгээг хийж өгч, орон нутгийн иргэдээс боловсон хүчнээ ханган сургалт явуулж байна.

















Моджуулах төсөл
Тус компани нь 2019 оноос Өөрийн кэмп дээрээ моджуулах төслийг шат дараатай авч хэрэгжүүлж байгаа бөгөөд Тэр бум мод хөтөлбөрт нэгдэн усалгааны болон ахуйн хэрэглээний худгийг гарган жил болгон 500 ш модыг арчлан ургуулж, 2025 оноос хүнсний ногоо тарих жижиг дунд төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.