Бидний тухай
“Эм си си эм” ХХК нь үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар 2007 онд байгуулагдсан бөгөөд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 2-р багийн нутагт орших Их эрээн тээг, Арвижих нэртэй газарт, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Арвижих нэртэй талбайд хайгуулын ажлыг манай захиалгаар “Цахиурт хүдэр” ХХК гүйцэтгэж 2014 онд Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлөөр батлуулсанаар, ордын нөөц нэмэгдэж, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай төсөл хэрэгжүүлэх үндэс суурь тавигдаж байгаа юм.
“Эм си си эм” ХХК нь уурхайг ашиглахтай холбоотойгоор орон нутгийн иргэдийг ажлын байран дээр нь сурган дадлагажуулж, үндэсний боловсон хүчнийг бэлтгэх, орон нутгийн жижиг дунд бизнесийг худалдан авалтаар дэмжих чиглэлээр чиглүүлж ирлээ.
Монгол улсын Уул уурхайн салбарт шилдэг нь байж, дотооддоо нэмүү өртөг шингэсэн, импортын бүтээгдэхүүнийг орлох барилгын материал үйлдвэрлэх.
Компанийн нийгмийн хариуцлагыг зохих ёсоор хангаж, үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлж явуулах